Америк ялалт байгуулсан гэв

img

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чек Хайгл Сирийн нийслэл Дамаскаас холгүй эрхээ тогтоосон хэт даврагчдыг устгаж, ялалт байгуулсан гэв. Хайгл өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ийнхүү мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Сирийн хойд хэсэгт хяналтаа тогтоож, тус улсын хамгийн том нисэх хүчний баазыг эзэлж, эрхээ тогтоогоод байсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн удирдлагуудтай удаан ярилцаж, хэлэлцсэний эцэст хэт даврагчдын эсрэг гэнэтийн ажиллагаа явуулж, 200 гаруй алан хядагчийг устгаж, эзлэгдсэн цэргийн баазад агаараас цохилт өгсөн гэв.

1

Сирийн тагнуулын албанаас мэдээлсэнээр Дамаскаас 1200 км-ийн цаана байрлах Эми хэмээх бөглүү ойд АНУ-ын нисэх хүчнээс зугтаасан 100 гаруй алан хядагч байршиж байгаа. Тэдэнтэй Ерөнхийлөгч Башар аль Ассад улсынхаа армийн хүчээр тулалдахаар шийдвэрлэж, АНУ-ыг агаараас цохилт өгөхийг хориглосон гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
tejeesen nohoigoo butsaad horlochihoj. teheer amerik yalagdsan
2014-09-20
zochin:
sem ah asadtai saindjee tegsen deer bhu
2014-09-19
88888888888888888m:
mongol iim ingeesei
2014-09-19