Далай лам 50 гаруй сэтгүүлийн ковер болжээ

img

Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ он гараад 50 гаруй сэтгүүлийн ковер болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ангела Маркель, Дэвид Камерон, В.Путинээс илүү нэр хүндтэй байгаа бол олон нийтийн сүлжээнд жүжигчин Уилл Смит, Том Хэнкс, Николь Кидман, Брэд Питт, Николас Кейжээс илүү алдартай байгаа аж.

6

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Британийн “Voice”, “Hello”, “Hi” зэрэг 10 гаруй сэтгүүлийн ковер болжээ. Мөн өнгөрсөн дөрөв, тавдугаар сард АНУ-ын 7, Германы 2, Францын нэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Далай лам сэтгүүлийн ковер болохыг зөвшөөрдөг ч ярилцлага өгөхөөс эрс татгалздаг байна. Энэ сарын эхээр буюу хоёр жилийн дараа Далай лам анх удаагаа “AFP” агентлагт бүрэн хэмжээний ярилцлага өгч Украин, Оросын асуудлаар өөрийн сууриа хүргэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн жил “Vogue”, “ELLE”, “Time”, зэрэг сэтгүүлийн ковер болсон юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

далай лам олны гишгүүр :
ийм сэтгүүлчтэй ийм сайте энэ их өрсөлдөөнд яана даа. ковер гэдэг оросоор хүн гишгиж явдаг дэвсгэр гэсэн үг. далай лам зайлуул хүн олны гишгүүр болж их доош орж дээ гээд нээтэл ....
2014-09-19
????:
өөрийн сууриа хүргэнэ энэ үү?
2014-09-19
zocin:
ковер (cover) гэж балайрхын оронд монголоороо бичээчээ!
2014-09-19