Бекхэмийн анд ханхүү нар

img

Хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэм өчигдөр “Dailymail” сайтад ярилцлага өгөх үеэрээ өөрийнхөө хамгийн сайн найзуудыг Британийн угсаа залгамжлах ханхүү болох Уильям, Харри гэж хэлжээ. Тэрбээр “Би хоёр ханхүүтэй найзлаад найман жил болж байна. Тэд миний хувьд гэр бүлээс минь өөрцгүй хүмүүс. Уильям, Харри нар надаас дүү ч гэсэн бүх зүйлээ илэн далангуй ярьдаг. Бид сардаа 1-2 удаа уулзаж, вино ууцгаадаг. Мөн Уильям гүнж Кейт Миддилтонтой хуримаа хийх үедээ намайг сүйт залуугийн гэрчээр оролцохыг хүсч байсан. Тиймээс бид маш сайн андууд. Ирээдүйд Харри хуримандаа урих байх. Бидний үерхэл үүрд мөнх” гэж хариулжээ.

Тус ярилцлагын дараа ханхүү Уильям өөрийн твиттер хуудастаа Харри, Бекхэм хоёртой хамт авахуулсан зургаа байршуулаад “Анд минь” хэмээн жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ