Саймоныг хүүхдээрээ шоу хийдэг гэжээ

img

Хоёр дахь Ларри Кинг гэгддэг Британийн нэрт хөтлөгч Пийрс Морган “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковеллыг хүүхдээрээ шоу хийдэг муу аав хэмээн хэлжээ. Тэрбээр өчигдөр “The Clare Balding Show”-д оролцох үеэрээ “Саймон бяцхан хүү Эрикээ хэтэрхий олны танил болгох гэж оролдож байна” гэж шүүмжилсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6

Морган “Та нар Саймоны твиттер, инстаграм зэрэг хуудсыг нээж үзсэн үү. Тэр дотор өөрийнх нь зураг бараг байдаггүй. Ихэвчлэн Эрикийн зураг байдаг. Би гайхдаг л даа. Яагаад Саймон нэг нас ч хүрээгүй хүүхдийг ингэтлээ алдаршуулж, олны танил болгох гэж оролдоод байгааг. Миний бодлоор энэ ууртай эрхэм Ким Кардашианаас ялгагдах юм алга” гэж хэлжээ. Морган төгсгөлд нь “Хорвоод мэндлээд удаагүй хүүхдийнхээ зургийг өндөр үнээр зардаг, зарсан олны танил эрхмүүд бүгд сэтгэцийн өвчтэй. Тэд бол жинхэнэ шоучид” гэсэн байна.

6

Саймон, Морган нар өнгөрсөн 2012 онд “Авъяаслаг Британчууд” реалити шоунд шүүгчээр ажилласан юм.

6

Б.Дэлгэрцэцэг         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

luuli:
uu kuulkii
2014-09-20