Хатагтай Бекхэм дахин тэргүүлэв
“Vogue” сэтгүүлээс хамгийн дэгжин хувцасладаг алдартнаар “Spice Girl” хамтлагийн экс гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийг тодруулсан байна. Энэхүү жагсаалтыг сүүлийн таван жилийн турш Викториа тэргүүлж байгаа юм. Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур түүнийг тодорхойлохдоо “Викториа Бекхэмийн хувцаслалт бол XVIII зууныг санагдуулам, эрхэмсэг бас хээнцэр. Тэрбээр ямар ч хувцсыг гайхалтай амьдруулж, бусдад үргэлж үлгэр дуурайлал үзүүлдэг” гэжээ. Викториа ирэх долоо хоногт Лондон, Парис, Нью Йорк хотноо “Victoria Beckham буюу VB” хэмээх намар, өвлийн загваруудаа танилцуулахаар болсон юм.
7
Тус сэтгүүл хатагтай Бекхэмээс гадна есөн эмэгтэйг хамгийн дэгжин хувцасладаг хэмээн тодруулжээ. Тус жагсаалтад Эмма Уатсон, Кейт Мосс, Жессика Алба, Ким Кардашиан нар багтжээ. Анна Винтур мөн Кейт Моссын хувцаслалтыг “Төгс” хэмээн тодорхойлсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
7
Жагсаалтад:
1. Викториа Бекхэм
2. Эмма Уатсон
3. Кейт Мосс
4. Оливиа Палермо
5. Алекса Чунг
6. Кара Делевинге
7. Жессика Алба
8. Ким Кардашиан
9. Поппу Девелинжне
10. Рита Ора
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ