Линдсей Лохан тайрсан үсээ зарав
Жүжигчин Линдсей Лохан Лондон хотноо зохион байгууллагдсан “Speed The Plow” хэмээн шоунд оролцох үеэрээ үсээ тайруулсан иржээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр үсээ тайруулсан бөгөөд тайрсан үсээ дуудлага худалдаагаар зарсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Түүний үсийг авахын тулд 50 гаруй хүн өрсөлдөж, Канадаас худалдаанд оролцсон Жонни гэгч 10 мянган ам.доллароор худалдаж авсан гэнэ. Тэрбээр хайртай уран бүтээлч нь үсээ зарахыг твиттерээс мэдсэнийхээ дараа цагийн ажил хийж, дээрх мөнгийг цуглуулсан гэж “TMZ” сайтад ярьжээ.
Жүжигчин бүсгүй энэхүү үйлдлээ “Би зүгээр л хөгжилдөхийг хүссэн. Миний үсийг авахын тулд цусгүй дайнд оролцсон хүмүүсийг харах таатай байлаа. Жонни баяр хүргье. Өнөөдөр чиний гарт очсон үс, миний брэнд, бахархал минь байсан юм шүү” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ