Крис Браун гэрлэх санал тавьжээ

img

Дуучин Крис Браун найз бүсгүй Круцце Трандаа гэрлэх санал тавьсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Крис өнгөрсөн 2012 оны сүүлээр Рианнагаас салсныхаа дараа Круцце Трандтай үерхэх болсон юм.

d

Крисийн нэрээ нууцлахыг хүссэн найзын хэлснээр “Өчигдөр Крис найз бүсгүйдээ 550 мянган ам.долларын үнэтэй алмаазан бөгжөөр гэрлэх санал тавьсан. Крис ийнхүү гуйсаны дараа Круцце Транд нулимсаа барьж дийлээгүй.  Тэд тун удахгүй хуримаа хийнэ. Хосууддаа аз жаргал хүсье” гэжээ.

f

Өнгөрсөн зургаадугаар сард дуучин Жастин Бэйбир хосуудыг хуримаа хийнэ хэмээн ярьж байсан юм. Дуучин залуу ийнхүү ярьсаныхаа дараахан худлаа цуурхал гэж мэдэгдэж, Крисийн фэнүүдээс албан ёсоор уучлалт гуйсан билээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ