Бритни Спирсийн цаг үе дууссан
Их Британийн продюссер Саймон Ковелл “Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа попын гүнж Бритни Спирсийн тухай ярьжээ. Тэрбээр “Намайг Бритни Спирсийн продюссерээр ажиллахыг нэг бус удаа урьж байсан. Би энэ саналаас татгалзсан. Гэвч Америкийн продюссерүүд түүний хойноос үхэн хатан гүйх юм. Би үүнийг үнэхээр гайхдаг. Бритни Спирс дэлхийг байлдан дагуулж байсан. Гэвч одоо тэр дахин амжилт гаргана гэдэг тун эргэлзээтэй. Түүний цаг үе дууссан шүү дээ. Төлөөлөгчид нь Бритниг орхих цаг нь болсон. Тэр ам барьж, үзэгчдээ үргэлж хуурдаг. Би ам барьдаг дуучдыг үзнэ яддаг. Та дуучин гэж хэлүүлэхийг хүсч байгаа бол ам барьж, хүмүүсийг хуурах асуудлаар бодох ч хэрэггүй” гэж хэлжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ