ОХУ-д шинэ хориг тавив
Украины зүүн хязгаарын асуудалд Оросын Засгийн газрыг хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгаж, өнгөрсөн долоодугаар сараас эхэлж АНУ болон Европын холбоо ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй. Тэгвэл Канадын эрх баригчид өчигдөр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээг баталсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
1
Канадын Гадаад харилцааны сайд Жон Бэрд “APF” агентлагт ярихдаа “Украины зүүн хэсэгт өрнөж буй “Оросын түрэмгийлэл”-ийн улмаас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна” гэжээ. Энэхүү шийдвэрийн дараа Ерөнхийлөгч Владимир Путин Крым дэх Оросын цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан байна. Жон Бэрд төгсгөлд нь “Путин ямар ч алсын хараагүй. Бид хүчирхийллийг дэвэргэж буй Путиний дэглэмийг зогсоохыг хүсч байна” гэсэн байна. Канадын шинэ хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын санхүүгийн томоохон байгууллага болох “Сбербанк”, Мытищины болон Калининий автомашины завод, далай тэнгисийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Тихомировын нэрэмжит шинжлэх ухаан судалгааны институт зэрэг байгууллага багтжээ. Мөн дээрх байгууллагуудыг Канадын аль ч банкаар гүйлгээ хийхийг 10 жилийн хугацаанд хориглосон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ