Туркийн иргэд суллагджээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн зэвсэгт дайчдад барьцаалагдаад байсан Туркийн иргэд суллагдаж, эх орондоо буцсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ талаар Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд явуулсан тэмдэглэлдээ дурьджээ.

Барьцаалагдсан иргэд Иракийн хойд хэсгийн Мосул хотод зорчиж байхдаа барьцаалагдсан бөгөөд энгийн иргэн, дипломат ажилтнууд болон цэргийн алба хаагчид нийлсэн 49 хүн байсан гэнэ. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш барьцаанд байсан иргэд ийнхүү эх нутагтаа буцах боломжтой болж байгаа бөгөөд Ерөнхий сайд “Барьцааны хүмүүсийн биеийн байдал сайн байгаа” хэмээн онцолжээ. Тэд гэртээ харьсныхаа дараа сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдахаар болсон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
shagnaliin yamuudaa tatan buulga
2014-09-22
иргэн:
хөдөлмөрийн яамны сайд санжмятав лууварчин юм хийхгүй
2014-09-21