Жей Зи, Бейонси хоёр дахин гэрлэв

img

Реппер дуучин Жей Зи эхнэр Бейонсид хоёр дахь удаагаа гэрлэх санал тавьж, өнгөрсөн амралтын өдөр хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосыг өнгөрсөн сард өндөрлөсөн “On The Run” хэмээх аялан тоглолтынхоо дараа салахаар болсон гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл тэд өчигдөр Нью Йорк хотод байрлах “Diamond” хэмээх харшдаа хоёр дахь удаагаа хуримаа хийж, тангараг өргөсөн байна.

1

Хуримын ёслолд хос хоёроос өөр хүн оролцоогүй бөгөөд хүлээн авалтад Бейонсегийн ээж, охин Блю Айви болон Жей Зи, Бейонсигийн 20 гаруй найзууд нь оролцсон гэв. Хуримын ёслолынхоо үеэр дуучин бүсгүй ягаан өнгийн даашинз өмссөн бол Жей Зи хөх цэнхэр өнгийн хослол өмссөн байсан гэж “TMZ” сайт мэдээлэв. Гэрчүүдийн мэдээлсэнээр Бейонсиг хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэв.  Түүний гэдэс нь бага зэрэг томорсон байсан гэжээ. Хосууд бал сараа тэмдэглэхээр охиныхоо хамтаар Парис явцгаажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
"2 dahin gerleh" ene setguulchid gej...
2014-09-22
kkkk:
"2 dahin gerleh" ene setguulchid gej...
2014-09-22