Алекс Салмон огцорчээ

img

Шотландын ард түмэн өнгөрсөн баасан гаригт Британийн бүрэлдэхүүнд үлдэх үү эсвэл тусгаар улс болох уу гэх бүх нийтийн санал асуулгад оролцож, саналаа өгсөн билээ. Энэхүү санал асуулгад Шотландын 16-аас дээш насны 4.1 сая иргэн оролцож, нийт сонгогчдын 54 хувь нь тусгаар болохоос татгалзаж, Британийн бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн юм. Тэгвэл санал асуулгын эцсийн дүн гарсаны дараа тус улсын тэргүүн сайд, “Үндэсний нам”-ын дарга Алекс Салмонд огцорч буйгаа албан ёсоор зарлажээ.

1

Тэрбээр “Тусгаар тогтнохын төлөөх компанит ажлыг муу удирдаж, ард түмнийхээ саналыг өөрийн талд урвуулж чадаагүй учир, бид ялагдал хүлээв. Тиймээс би огцорч байна. Миний удирдагч байх хугацаа дуусч байгаа ч компанит ажил цаашид үргэлжилнэ. Энэ мөрөөдөл хэзээ ч мөхөхгүй” гэсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр Алекс Салмон гэр бүлийнхээ хамтаар Малайз улс руу явцгаасан гэв. Салмон мөн твиттертээ “Шотланд заавал тусгаар улс болно” хэмээн жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bidd:
japanii kolon bolood saihan amidarj.erh choloo ene chin ideh hool ed bajalaguu
2014-09-21
bayr:
saihan amidarch baival klon bsn ch yadgiin
2014-09-21
цогоо:
зарим улс орон тусгаар тогтнолынхоо төлөө үхэлдэн тэмцэж зарим нь хэдэн зуун, израйл мэтийн улс бүүр 2000 жил нутаггүй байж бгаад тусгаар улс болж хүчирхэгжиж байхад бусдын далбаан дор амьдарьяаа гэдэг улс байдаг л юм бна.
2014-09-21
uuuuuuuuuuuuuuuuuuuu:
hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh
2014-09-21