Камерон Диаз 42 нас хүрлээ
Жүжигчин Камерон Диаз өчигдөр 42 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотод байрлах “AOC” рестаронд тэмдэглэжээ. Төрсөн өдрийн арга хэмжээнд жүжигчин Лив Тайлер, Крис Эванс, Женнифер Лауронс, Роберт Паттинсон оролцжээ. Жүжигчин бүсгүй “AOC” рестаронд ойролцоогоор 50 мянган ам.долларын орлого оруулсан гэнэ.
1
Гэрчүүдийн мэдээлсэнээр төрсөн өдрийн арга хэмжээнд Камерон Диазийн шинэ найз залуу хөгжимчин Бэнжи Мадден оролцоогүй байна. “Hollywoodlife.com” сайт “Хосыг өнгөрсөн сард салцгаасан. Жүжигчин бүсгүй хэтэрхий шахуу хөтөлбөртэй байдаг учир нь тэднийг салах шалтгаан болсон” гэж бичжээ.
Камерон Диаз хамгийн сүүлд “The Sex Tape” гэх инээдмийн кинонд гол дүр бүтээсэн билээ. Энэхүү кино нийт 147 сая ам.долларын ашиг олжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ