Бритни: Би Оскар авмаар байна

img

Попын гүнж Бритни Спирс өчигдөр худалдаанд гарсан “Lucky” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Дуучин бүсгүй тун удахгүй тайзаа орхих ч урлагаас хөндийрөхгүй гэдгээ ярилцлагынхаа үеэр дурьджээ.

1

Тэрбээр “Хүмүүс их буруу ойлголттой байна. Би тайзаа орхиж байгаа ч урлагийн карьерээ зогсоохгүй. Бритни үхээгүй цагт сонин, сэтгүүл, телевизийн хамгийн эрэлттэй од байсаар байх болно. Би дуу дуулахаас залхаж байна. Тэгэхдээ би тайзаа орхисныхоо дараа дуучин Бритни Спирс бус жүжигчин Бритни Спирс гэж хэлүүлэхийн тулд их хөдөлмөрлөж байгаа. Би Оскар авахыг хүсч байна. Дуучин Бритни 20 гаруй жилийн хугацаанд авах ёстой бүх шагналыг авсан, тиймээс би ханасан гэсэн үг. Үнэндээ би жүжигчин болохыг хүсч байна. Би Оскар авмаар байна. Би Брэд Питт, Том Крузтэй нэг кинонд тоглохыг хүсч байна” хэмээн ярьжээ.

Бритни өнгөрсөн сард тайзаа орхих өдрөө албан ёсоор зарлаж, бүх дуу, клип, цомгоо хуулбарлахыг хориглож, олон улсын Оюуны өмчийн газарт хүсэлт гаргасан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
надтай гэрлэ тэгвэл аваад өгье.
2014-09-21
zochin:
bitgii goridi
2014-09-21