ДЭМБ-ынхан зөвлөмжөө гардуулжээ
ДЭМБ, ЭМЯ-ны хамтран элэгний В, С вирусын эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудлаар хуралдсан. Энэ хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж танилцуулсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн талаар зөвлөмж өгөхөөр болсон билээ. Тэгвэл ДЭМБ-ын зөвлөхүүд элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийн зөвлөмжийг дэд сайдад гардуулсан байна. Дэд сайд ДЭМБ-ын зөвлөхүүдэд хандан “Элэгний С вирусыг устгах нь Монгол Улсын ард иргэдын эрүүл мэндийн байдалд онцгой ач холбогдолтой юм. Та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу бид бүхий л боломж бололцоог дайчлан хичээж ажиллах болно” хэмээжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ