Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын хотуудад эрхээ тогтоосон салан тусгаарлагч болон босогчидтой хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өчигдөр “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү хэлсэн байна. Донецк, Луганск мужийг эзлэхийг завдсан салан тусгаарлагчтай Порошенко хэзээ ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдэж, бууж өгөхийг шааардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч “Би салан тусгаарлагчдад өмнө нэг бус удаа сануулж байсан. Тэд Засгийн газартай хэлэлцээр хийхийг хүсээгүй. Мөн газар нутгийг минь чөлөөлөхийг хүсээгүй. Тиймээс дахин хэлэлцээр хийхгүй” гэж хэлжээ.
1
Энэхүү ярилцлагын дараа тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк Ерөнхийлөгчөө буруутгаж, “Бид эхэлж уучлалт гуйсан цагт салан тусгаарлагчдад алдсан газар нутгаа чөлөөлөх болно. Порошенко хэтэрхий нэг талыг барьсан мэдэгдэл хийлээ” гэсэн байна. Мөн Дээд радын дарга Александр Турчинов Ерөнхий сайдтай адилхан бодолтойгоо илэрхийлж, Ерөнхийлөгчөө дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсчээ. Ирэх арванэгдүгээр сарын 22-нд зүүн хязгаарын хотуудад орон нутгийн сонгууль явуулахаар төлөвлөсөн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |