Хятад улс хэт даврагчдын эсрэг нэгдлээ

img

БНХАУ-ын дарга Си Зиньпин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихээ мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн баасан гаригт Францын нийслэл Парис хотноо АНУ, Британи, Герман тэргүүтэй 26 орны төлөөлөл хэт даврагчдын асуудлаар хуралдсан юм. Энэхүү хуралд Европын 13, Африкийн 10, Азийн 3 улсын тэргүүн оролцож байр сууриа солилцсон билээ.

1

Си Зиньпин “Иракийн дотоодын хямрал олон улсыг түгшээж байна. Энэ асуудалд БНХАУ өөрийн байр сууриа хүргэхийг хүслээ. Манай улсын арми АНУ-ын цэргийн ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах бодолтой байгаа. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай ярилцсан. Обама БНХАУ-ын тусламж Иракт хэрэгтэй гэдгийг онцолсон. Мөн энэ долоо хоногт хэт даврагчдаас болж, гэр орноосоо дүрвэсэн хүмүүст тусламж илгээх болно” гэжээ. Хятадаас гадна хэт даврагчдын эсрэг Япон улс нэгдэж байгаа юм. Тэгэхдээ тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе АНУ-тай хамтрахгүй гэдгээ Германы Канцлер Ангела Маркельт мэдэгджээ. Абе “Иракт агаараас цохилт өгөхийг эсэргүүцэж байна. Ганцхан удаагийн цохилтын улмаас ямар олон хүн амиа алдаж буйг тааварлашгүй” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ugui baihaa,naad halifiin vant uls gegch nohduudiin haldvar uigart haldval gedeg utgaaraa orolzoj baigaa baihaa.
2014-09-22
барьцаа айхтар ахиулж байна даа юу л болдог бол:
хятад яагаад олон улсад хийж байгаа ажиллагаанд орох болов урд нь ажиглагч эсвэл эсэргүүцэгч л байсан энэ юу хэлж байна вэ хятад улсын цэргийн чадавхи сүр хүчийг хамтран оролцох газар нутгийн маргаантай байгаа япон энэ цаг үед дэлхийд манлайлж байгаа америк гэх мэт улс орнуудад үзүүлэх гэсэн байх
2014-09-22