Агаараас л тусламж авна

img

Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум өчигдөр хэт даврагч “Халифын вант улс бүлэглэл”-ийн эсрэг явуулж буй АНУ-ын цэргийн ажиллагааг сайшаасан ч  агаараас өөр замаар тусламж авахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Хэт даврагчдын эсрэг дэлхийн 30 гаруй орон нэгдсэн. Тиймээс энэхүү алан хядах бүлэглэл энэ ондоо багтааж, газрын хөрснөөс арчигдах нь зайлшгүй. Тэгэхдээ Ирак агаараас өөр замаар тусламж авахгүй. Хэрвээ олон орны явган цэрэг, техник технологи эх оронд минь нэвтэрвэл эргээд тусгаар тогтнолд минь заналхийлэх учиртай. Иракт яг одоо тусламж ус агаар шиг хэрэгтэй байгаа ч тусгаар тогтнолд минь заналхийлэхийг би зөвшөөрөхгүй. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Обама болон Ерөнхий сайд Дэвид Камеронд уламжилсан, нааштай хариу авна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

1

Өнгөрсөн долоо хоногт Обама тус улсад хэд хэдэн явган цэргийн ангиа нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн Франц, Герман, Их Британи явган цэргээ нэвтрүүлэх зөвшөөрөл Иракийн Засгийн газраас хүсээд буй. Тэгэхдээ Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади харилцан тохиролцож, Иракийг хүндэтгэсэн шийвдэр гаргавал дээрх саналыг хүлээн авахад асуудалгүй хэмээн “ВВС” агентлагт ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sass:
usa zygeer l medeelleer damjuulj hymyysiiin tarhiig ugaaj bgaan. saddam iig bhad iraq ooriin zarchmaar heviin l yavj bsan shdee. davarchihsan eronhiilogchiig alaad l . neftiig ni deeremdeed l. tsomiiin bombog bdaggyi yum bhdaa hediiig usa deer hayachihaasai.
2014-10-07
ngud:
obama tsereg oruulakhgui gesen yahaaraa khudlaa medeeldegiin .medeeg zuv tavij bval . orchuulaad l boloo sh de
2014-09-22