Москвад жагсаал болов
Украины хямралыг дэвэргэж, олон зуун хүний аминд хүрэхэд нөлөөлсөн хэмээн Оросын Засгийн газар болон Ерөнхийлөгч Путинг бурутгаж нийслэл Москва хотноо эсэргүүцлийн жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Эсэргүүцлийн жагсаалд 10 мянган хүн оролцсон гэж Оросын “Орт 1” телевиз мэдээлсэн байна. Жагсагчид Орос, Украины төрийн далбааг барьцгааж, “Украинд Орос ахын ёсоор хандах хэрэгтэй. Харин Украинд дүрэлзэж буй галд Орос тос нэмэхийг эсэргүүцэж байна. Путин Порошенкод тусла” хэмээн уриалж байжээ.
1
Жагсаалыг Оросын оюутны холбоо зохион байгуулсан гэж Украины “Ukraine agency” мэдээлэв. Эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд Москвагийн цагдаа нар даралттай ус хэрэглэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ