“Халифын вант улс” бүлэглэл 21-25 мянган дайчинтай гэв

img

Пентагоны тэргүүн Чак Хейгл “Иракт эрхээ тогтоож, хөрш зэргэлдээ орнуудаа заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл ойролцоогоор 21-25 мянган дайчинтай. Мөн 1000 гаруй эмэгтэй дайчинтай” гэж мэдэгдлээ. АНУ-ын Тагнуулын газар хагас жилийн турш нууц мөрдлөг явуулж, дээрх тоо баримтыг гаргасан гэж Хейгл онцолсон байна. Мөн тус бүлэглэл хоёр сарын хугацаанд 100 гаруй банк, шатахуун түгээх станц, дэлгүүр, худалдааны төв болон 20 гаруй томоохон нефтийн уурхайг эзэлсэн учир санхүүгийн хувьд ямар асуудалгүй, оршин тогтнож байгаа гэжээ.

1

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “АНУ бие дааж хэт даврагчдын эсрэг цохилт өгч байгаа. Үнэндээ Иракийн хилийг хааж байгаад хэт даврагчтай дайтсан бол илүү амжилт олох байсан. Ганцхан агаараас цохилт өгөөд энэ бүлэглэлийг ялна гэдэг бол асуудалтай. Тиймээс Обама стратегээ өөрчлөх хэрэгтэй байх” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ