Эболагаар 2630 хүн амиа алджээ

img

Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусын улмаас 2630 хүн амиа алдсан гэж ДЭМБ-аас мэдээлсэнийг “ВВС” агентлаг улмжлав. Халдвараар амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрсөн амралтын өдөр 40-д хүрч, 100 гаруй хүн шинээр халдвар авчээ. Тус халдвараар Либери улсад 1459, Гвиней улсад 601, Сьерра-Леон 562, Нигери улсад 8, Сенгал улсад 1 хүн амиа алджээ. Мөн Гана улсад эбола вирустэй төстэй шинэ төрлийн вирус бүртгэгдсэн гэж ДЭМБ-ын дарга Маргарет Чанг ярьжээ. Тэрбээр “Гана улсад бүртгэгдсэн шинэ төрлийн вирус эболатой адилхан нулимс, хөлс, цусаар халдвар тараадаг. Мөн биеэр улаан юм туурдаг. Тэгэхдээ эбола шиг аюултай биш” гэж хэлжээ.

1

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын Ерөнхийлөгч эболатай тэмцэх үүднээс Баруун Африкийн орнууд руу 3000 гаруй энхийг сахиулагчаа илгээсэн юм. Либерийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр АНУ-ын 500 гаруй эмч, сувилагч ирж, халдварын голомтод өнөөдрөөс эхэлж ажиллаж эхэлсэн буй. Мөн туршилтаар гаргаж авсан “Замак” хэмээх бэлдмэлээс сая орчмыг авчирч, халдвар авсан хүмүүст тарааж, шаардлагатай шинжилгээ үзлэг хийж эхэлсэн гэв. Тус улсад АНУ-ын Засгийн газар 20 сая ам.долларын тусламж үзүүлсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ