Путин ард түмнээ эвтэй байхыг уриалав
Москва хотноо өчигдөр Украины дотоодын хямралд Засгийн газар болон Ерөнхийлөгчөө буруутай хэмээж, олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр 100 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд даралттай ус хэрэглэж байсан ч жагсагчдын тоо 10 мянгад хүрсэнийхээ дараа нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглаж эхэлсэн аж.
.
Жагсаалд оролцож буй иргэд гартаа Путин, Порошенко хоёрын зургийг барьж, “Эвлэр”, “Путин эхлээд бууж өг”, “Порошенко эх орондоо хайртай бол Путинийг уучил” хэмээх уриа бичсэн байжээ. Энэхүү жагсаалын дараа Путин “Орт 1” телевизээр мэдэгдэл хийж, ард түмнээ эвтэй байхыг хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Москва хотын төвд цугларсан жагсагчид яг одоо тарахыг хүсье. АНУ тэргүүтэй олон орон Оросыг гадуурхаж буй гэдгийг мартах учиргүй. Тэдэнд Оросын хямрал, ард түмний минь зөрчилдөөн хэрэгтэй. Би Порошенкотой хэлэлцээр хийх болно. Мөн зүүн хязгаарын орнуудад тусламж илгээх болно” гэсэн байна.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ