Уатсон НҮБ-ын чуулга уулзалтад оролцов
“Харри Потер” цувралын од жүжигчин Эмма Уатсон Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцжээ. Тэрбээр энэхүү хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний урилгаар оролцсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
5
Уатсон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар илтгэл тавьж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Жүжигчин бүсгүй Африкийн зарим орнууд болон Ойрхи Дорнодод одоо хүртэл хууль мэт хэрэгжиж буй бага насны охидыг хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэж, танхимд цугларсан хүмүүсийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсчээ.
6
Судалгаагаар сүүлийн 50 жилийн хугацаанд 4-10 насны 140 мянган охин бэлгийн хүчирхийлэлд өртөж, хүсээгүй хүнтэйгээ гэрлэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Уатсон НҮБ-ын эмэгтэйчүүдийн холбооны элчээр сонгогдож, Өмнөд Суданд анхныхаа айлчлалаа хийсэн билээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ