Анистон төмөр хатагтайн дүрийг бүтээнэ
Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон Их Британийн экс Ерөнхий сайд “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дүрийг бүтээхээр болсон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ.
5
Өнгөрсөн онд жүжигчин Мерил Стрип “Төмөр хатагтай” хэмээх Тэтчерийн амьдралаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээж, Оскарын шилдэг эмэгтэй дүрийг шагнал хүртсэн билээ. Тэгвэл Анистоны тоглох гэж буй шинэ “Төмөр хатагтай” кинонд Тэтчерийн залуу нас, анхны хайр, гэрлэлт, анхны хүүхэд зэргээр улстөрч болохоос өмнөх амьдралыг тусгахаар болжээ. Энэхүү уран бүтээл ирэх оны хоёрдугаар сард албан ёсоор нээлтээ хийхээр болсон байна. Жүжигчин бүсгүй “Анистоны бүтээсэн төмөр хатагтай хэзээ ч давтагдашгүй. Энэ эрхэмсэг хатагтай залуудаа ямар бүсгүй байсныг тун удахгүй дэлхий нийтээрээ мэдэх болно. Түр хүлээнэ үү” гэж жиргэжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ