Дүрвэгсдийн эсрэг гал нээжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаанаас зугтааж Сирийн 200 мянган иргэн эх орноосоо дүрвэжээ. Тэдний ихэнх нь Туркт оршин суух хүсэлтэйгээ илэрхийлж, хил орчимд нь байршиж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Туркийн Засгийн газар дүрвэгсдийн цувааг тараах үүднээс өмнөөс нь гал нээж, мөн хил орчимд байршсан дүрвэгсэд рүү хэд хэдэн удаа тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэж АНУ-ын тагнуулын газраас мэдэгдэв. Дүрвэгсэд рүү гал нээсний улмаас 50 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй шархтсан байна.
1
Дээрх үйл явдлын дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд шаардлага хүргүүлж, дүрвэгсдэд боломж олгохыг хүсчээ. Харин Эрдоган “Турк дотоодын хямралтай байгаа учир Сири, Ирак, Йордоноос ирсэн дүрвэгсдийг хүлээн авах ямар ч боломж байхгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ