Хонконг оюутнууд суулт зарлажээ

img

Ардчиллыг дэмжигч Хонконг залуус БНХАУ-ын бодлогыг эсэргүүцэж суулт зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын 14 их, дээд сургуулийн 10 мянга гаруй оюутан ардчиллын төлөө нэгдэж, энэ сарын 28-ны өдөр суулт зарлахаа Бээжингийн удирдлагуудад мэдэгдсэн байна. Оюутнууд ирэх сард бүх нийтийг оролцуулсан, ардчилсан сонгууль явуулахыг уриалж, Хонконгийн удирдлагуудыг Бээжингийн оролцоогүй сонгохыг хүссэн юм.

.

БНХАУ-ын Засгийн газар 2017 оноос эхэлж Хонконгийн удирдах албан тушаалтнуудыг Бээжингээс томилохгүй, сонгуулиар тодруулдаг болно гэж амласан юм. Мөн Си Зиньпин өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад айлчлах үеэрээ ийнхүү мэдэгдсэн билээ.

.

Хонконгт байрлах Бээжингийн их сургуулийн гадна олон мянган залуус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэднийг тараахын тулд даралттай ус хэрэглэж, 10 гаруй оюутныг баривчилжээ. Оюутнуудыг сургуулийн байрыг шатаахыг оролдсон гэж баривчилсан гэнэ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ