Бен Аффлек: Робин Уильямс энэ хорвоогоос ниссэн гэдгийг сонсоод зүрх минь хүртэл уйлсан

img

Холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Бен Аффлек “Details” сэтгүүлд сонирхолтой ярицлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

_

-Сүүлийн үед таны тухай таагүй мэдээ их гарах болжээ. Мөрийтэй тоглоом, архинд донтсон гээд л?

-Хүн алдаа гаргаж болно. Гэхдээ тэр алдаагаа бага байхад нь засахгүй бол амьдралд хөл алдана. Хэрвээ өнөөдөр хар тамхи хэрэглэсэн бол маргааш битгий хэрэглэ. Хар тамхийг ганцхан удаа л хэрэглэж үзэхэд хангалттай.

t

-Таны хариулт их анхаарал татлаа. Яагаад хар тамхи гэж?

-Хүмүүс хар тамхийг чихэр шиг гоё гэж боддог. Тиймээс хэрэглэж үзэхийг хүсдэг. Үнэндээ хар тамхинд нэг автах юм бол өөрийгөө барьж дийлэхээ больж, яг л адгуус шиг ухаан санаагаа алддаг.

t

-Та хар тамхины талаар үнэхээр мэдлэгтэй юм. Миний бодлоор хар тамхи хэрэглэж үзсэн хүн шиг л хариулт өглөө. Нуухгүй бол хар тамхи хэрэглэж үзсэн үү?

-Хар тамхи хэрэглэж үзээгүй. Харин хар тамхитай төстэй ухаан санаа самууруулдаг ургамал нэг, хоёр удаа хэрэглэж үзсэн. Тэгэхдээ би хар тамхинд дасал биш ч гэсэн мөрийтэй тоглоомд донтож явсан үе бий. Мөрийтэй тоглоом хэзээнээс тоглож эхэлсэнээ сайн санахгүй байгаа ч би мөрийтэй тоглоом тоглох үедээ хар тамхи хэрэглэсэн хүн шиг ухаан санаа минь жигүүр ургаад нисчихдэг. Би олон удаа мөрийтэй тоглоом тоглохгүй гэж эхнэр, хүүхдүүддээ амлаж байсан ч нэг л мэдэхэд тоглоомны ширээний ард суучихсан байдаг. Сэтгэл зүйчтэй уулзаж, зөвлөгөө авсан ч ямар ч үр дүнд хүрээгүй.

t

-Та одоо ямар байна. Өмнөх шигээ юу?

-Үгүй. Би өөртэйгээ дайн зарлаж ялалт байгуулсан. Эхнэр минь надад бүхнээ зориулсан учир би түүнийхээ өмнө харицлага хүлээж, тоглохоо больсон.

y

-Та өөрийгөө ямар үед хүчирхэг, ямар үед сул дорой гэж боддог вэ?

-Бодож үзээгүй л юм байна. Тэгэхдээ би уучлахыг мэддэг эр хүн учир гэр бүлийнхээ өмнө сул дорой байдаг. Сул дорой гэдэг үг өөрөө уучлах, өршөөх гэдэг үгийг дагуулдаг гэж боддог. Харин би ямар үед хүчирхэг, уул хад шиг хатуу байдгаа сайн мэдэхгүй байна. Ойлгоорой.

y

-Сэтгүүлчид таныг ярилцлага өгөх үедээ хувийнхаа амьдралыг ярих дургүй гэдэг?

-Би ер нь нэг их ярилцлага өгдөггүй. Хувийн амьдралаа хүмүүст дэлгэх нь ямар ч утгагүй. Гэхдээ залуу байхдаа би юу хийх дуртай, юунд дургүй гээд хувийн сонирхлоо хэдэн зуун удаа ярьсан. Одоо бол хэвлэлийн бага хурал зарлаад л хувийн шинжтэй зүйлээ ярихыг хүсэхгүй байна. Миний ойр дотныхон намайг сайн мэддэг байхад л хангалттай. Би хааяа өөрсдийгөө од гэж итгэчихсэн хүмүүсийг харахаар өрөвддөг. Тэд миний хэлсэн шиг “Би өглөөний хоолондоо түргэн хоол иддэггүй. Яагаад гэвэл түргэн хоол таргалуулдаг” гэх мэт онигоо шиг хариулт хэлдэг хүмүүсийг харахаас ичдэг.

y

-Та олон нийтийн сүлжээг хэр ашигладаг вэ. Олны танил эрхмүүдийн рейтинг өндөр байгааг нь мэдэх тун амархан болсон. Одоо бол дагагчийг нь харахад л хангалттай?

-Би дэлхийн хүн учир бүх зүйлтэй хөл нийлүүлж алхахыг хичээдэг. Хэрвээ дэлхий дээр байгаа 50 орны иргэд твиттер, инстаграм, фэйсбүүк хэрэглэж байгаа бол би ч бас ашиглах болно.

y

-Би нэг зүйлийг сонссон. Таныг бурханаас 80 нас гуйсан гэж. Энэ тухай сайн ойлгохгүй байна?

-Би одоо үхэхийг хүсэхгүй байна. Бас 81 нас ч наслахыг хүсэхгүй байна. Надад 80 нас хангалттай. Би эрүү, өвдөг хоёр нь нийлсэн хөгшин өвгөн болохыг хүсэхгүй байна. Тиймээс л би бурханаас 80 нас хайрлахыг хүссэн. Намайг 80 настай байхад хүүхдүүд минь ч том болно. Тэд аавыгаа хэдэн нас хүрээд хорвоогоос явахыг мэдэх учир сайн хэрэг.

y

-Сонирхолтой. Та миний асуулт болгонд л гутранги хариулт өгөх юм. Яагаад Бен Аффлек ийм гутранги үзэлтэй болов?

-Холливууд нэг амьд бурханаа алдаад удаагүй байна. Би одоо хүртэл Робин Уильямсыг энэ ертөнцөөс явсанд итгэхгүй байгаа. Бид 20 гаруй жил нөхөрлөсөн. Түүнийг өнгөрсөний дараа Холливуудын ихэнх уран бүтээлч гутранги үзэлд автсан. Яагаад гээч. Үнэндээ мөнх зүйл байдаггүй гэдгийг энэ агуу эрхмээс мэдэж авсан. Бас амь гэдэг зүйл ямар нарийхан гэдгийг мэдсэн. Би өмнө нь тэр өнгөрлөө гэхэд анхаарлаа хандуулдаггүй байсан. Робин Уильямс энэ хорвоогоос ниссэн гэдгийг сонсоод зүрх минь хүртэл уйлсан. Хүмүүс мэддэггүй юм. Үүрд мөнх од хэмээн хүндлэгдэх энэ эрхэм намайг кино урлагт оруулсан. Тиймээс би Робин Уильямсын ачийг хэзээ ч мартах учиргүй. Уучлаарай энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна.

y

-Саяхнаас таны эхнэр Женнифер Гарнерийг дөрөв дэх хүүхдээ тээж байгаа гэх мэдээ гарсан. Энэ үнэн үү?

-Би гэртээ болж буй жижиг сажиг юм аа ярихыг хүсэхгүй байна.

y

-Та өнгөрсөн сард хэд хэдэн сэтгүүл, сонины гэрэл зурагчинг шүүхэд өгсөн?

-Хэдэн жилийн өмнөөс гэрэл зурагчид надад болон гэр бүлд минь халдаж, эрх чөлөөг минь хулгайлахыг санаархдаг болсон. Гэрэл зурагчид миний хүүхдүүдийг айлгаж байна. Тиймээс тэдэнтэй гэр бүлийнхээ төлөө цусгүй тулааныг эхлүүлсэн юм. Хүмүүс намайг гэрэл зурагчидтай дайн зарласны дараа нэр хүндээ өсгөх гэж байна хэмээн буруутгасан. Энэ бол худлаа. Гэрэл зурагчид миний уурлаж буй, эхнэрийн минь уйлж байгаа үеийн зургийг авахын тулд хүүхдүүдийг минь ч хулгайлахаас ч сийхгүй.

y

-Та бол Холливуудын царайлаг эрэгтэй уран бүтээлчдийн нэг. Эмэгтэй хүн царайлаг байна гэдэг бүх боломж нээлттэй байна гэсэн үг. Харин эрэгтэй хүн царайлаг, бусдын анхаарлыг татдаг байна гэдэг ямар байдаг вэ?

-Царайлаг гэж үү. Тэгэхдээ надад энэ төрхөөрөө хоолоо олж идэж, киноны санал авсан тохиолдол цөөнгүй байсан.

y

-Өнөөгийн Холливуудын талаар?

-Энд бүх зүйл хийсвэр болсон гэмээр. Амжилтад хүрэх амархан ч болчихсон юм шиг. Дэг жаягийг амархан зөрчдөг боллоо. Бидний үед л гэхэд “дээд лигт” гарахын тулд доод тал нь 10 жил тарчлах хэрэг гардаг байлаа. Одоо бол тийм биш болжээ. Булчин, урууландаа давс, силикон шахуулсан охид хөвгүүд киноны гол дүрд тоглодог болж. Үнэхээр ичмээр. Жүжигчин хүнийг л жүжигчин гэдэг юм.

y

-Та өмнө нь дотно харьцаатай байсан бүсгүйчүүдтэйгээ уулзахад ямар байдаг вэ?

-Женнифер Лопезтой л дотно байсан. Тэгээд л Гарнертэй учирсан. Жило бид хоёр сайн найзууд биш. Салсанаасаа хойш уулзаагүй.

y

-Жүжигчин хүний хамгийн өндөр оргил?

-Хязгааргүй. Яг л уудам хил хязгааргүй шиг.

y

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

montsgor:
112 72 13 29 uu muruudul biileg
2014-09-24
goy zaluu:
neg yu yaj uzehsen . moroodoy doo
2014-09-23