Хэт даврагчид Багдад хотноо халдлага үйлдэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нийслэл Багдад хотноо халдлага үйлдэж, 100 гаруй хүний аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хотын цагдаагийн газраас мэдээлсэнээр дээрх халдлагыг 10 гаруй хэт даврагч үйлдсэн гэв. Тэд Багдадын төв зах дотор 10 гаруй удаа бөмбөг тэсэлж, НҮБ-ын байрны гадна амиа золиослогч этгээд халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрчээ.
6
Энэхүү халдлагыг “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, АНУ, Британийн Засгийн газарт өгч буй сануулга хэмээн тайлбарласан байна. Бакар аль-Багдад ирэх долоо хоногт барьцаанд байгаа АНУ-ын иргэн болон Сирийн 10 эрэгтэйг цаазлахаа мэдэгджээ.
6
Сирийн тагнуулын газрын мэдээнээс хэт даврагчдын барьцаанд 100 гаруй Сири иргэн байгаа гэв. Тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад хэт даврагчидтай тэмцэхийн тулд АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногоос эхэлж Сирийн хойд хэсэгт хяналтаа тогтоогоод буй хэт даврагчдын хуаран руу агаараас цохилт өгч буй юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ