Шинэ далбаатай болохыг хүсэв

img

Шинэ Зеланд улсын насанд хүрсэн иргэдийн 52 хувь нь шинэ төрийн далбаатай болохыг хүсч, Засгийн газартаа хүсэлт гаргасан тухай “www.veooz.com” мэдээллээ. Энэхүү саналыг тус улсын Ерөнхий сайд Жон Кий дэмжиж буйгаа мэдэгдэж, ирэх 2015 онд “Төрийн далбаагаа өөрчлөхийг хүсч байна уу” гэх бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдсэн байна.

6

Тус улсын одоогийн төрийн далбаанд Өмнөдийн загалмайн одны орд болон зүүн буланд нь Их Британийн төрийн далбайг дүрсэлсэн байдаг юм. Энэ нь Австралийн төрийн далбаатай ижилхэн харагддаг учир Шинэ Зеландчууд байнга гомдоллодог аж. Ерөнхий сайдын бодож буйгаар Шинэ Зеландын шинэ төрийн далбаа хар дэвсгэр дээр мөнгөн өд дүрсэлсэн байх гэнэ. Харин иргэд Ерөнхий сайдын төлөвлөж буй шинэ далбааг спортын багийн далбаатай тун төстэй болно гэж шүүмжилжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ