Италийн иргэн халдвар авчээ
Сьерра-Леон улсад ажиллаж байсан Итали улсын иргэн, эмч Виежо эболагийн халдвар авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны эцсээр тус улсын нийслэл Фритаун хотод “Улаан загалмай” нийгэмлэгийн хандиваар баригдсан “San Juan de” хэмээх эмнэлэгт ажиллаж эхэлсэн юм.
_
Виежо өнгөрсөн сараас эболагаар халдвар авсан хүмүүст зөвлөгөө өгч, ДЭМБ-ын эмч нартай хамтарч, эмчилгээ хийдэг байжээ. Түүнийг халдвар авсаны дараа Италийн Эрүүл мэндийн яам Сьерра-Леон улс руу тусгай нисдэг тэрэг илгээсэн гэж тус улсын эрүүл мэндийн сайд Лучиано Брескиани “AFP” агентлагт ярьжээ.
_
Ром хотын төв эмнэлэгт Виежог авчирч, туршилтаар гаргаж авсан “Замак” хэмээх бэлдмэлээр эмчилж эхэлсэн байна. Италийн талаас мэдээлсэнээр халдвар авсан эмч 54 настай. Шинжилгээгээр хоёр хоногийн өмнө цусаар халдвар авсан нь илэрсэн. Мөн биеэр нь улаан зүйл туурсан гэжээ.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ