Маккартни хэт даврагчдыг эсэргүүцэв

img

“Битлз” хамтлагийн дуучин, хөгжимчин Пол Маккартни Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагааг эсэргүүцэж, өөрийн байр сууриа хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр твиттер хуудастаа “Хэт даврагчдаа өөрсдөөсөө ичээч. Та нарын ирээдүй энэ байдлаараа бүрхэг харагдаж байна. Олон хүнийг гэмтээхээсээ өмнө галт зэвсгээсээ татгалз. Өөрсдийгөө мөнхийн гэж бодох хэрэггүй” хэмээн жиргэжээ.

1

Энэхүү жиргээг Холливуудын 20 гаруй бүтээлч дэмжиж, хэт даврагчдыг АНУ-ын Засгийн газарт бууж өгөхийг шаардсан байна. Мөн жүжигчин Николас Кейж “Халифын вант улс” бүлэглэл амиа алдсан АНУ-ын иргэдийн гэр бүлээс уучлалт гуй” гэсэн бол тэргүүн хатагтай Мишель Обама “Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл хулгайлсан охидоо буцааж өг”, “Иракийн хэт даврагчид бууж өг” хэмээн жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moogii:
teglee geed buuj ogloo yu? shal teneg!
2014-09-23