Д.Үүрийнтуяа: Өргөдөл авах хугацаа хойшилсон нь ЗГ-тай холбоогүй

img

УИХ-аар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийт нутаг дэвсгэрийн 19.88 хувь буюу 31.09 сая.га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Иргэд, аж ахуй нэгж байгуулагаас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өнөөдрөөс эхлэн цахим хаягаар хүлээн авах байсан. Гэтэл өнөөдөр Ашигт малтмалын газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж мэдэгдэв. Энэ талаар Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулав.

а

-Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах хугацааг ямар шалтгаанаар хойшлуулав.

-Бид энэ сарын 18-ний өдрөөс эхлэн тусгай зөвшөөрөл хүлээн авах цахим системийг туршилт хийж, ажиллууллаа. Энэ хугацаанд өдөрт дунджаар 3000 хандалт, 100 гаруй санал хүсэлт иргэд, аж ахуй нэгжээс ирсэн байна. Энэ өдрүүдэд мөн Ашигт малтлмалын газар дээр 263624 дугаарын утас ажиллуулж, иргэд, аж ахуй нэгжийн санал хүсэлтийг хүлээж авсан. Иргэд, аж ахуй нэгжүүдээс цахим системийн талаар санал хүсэлтээ ирүүлсэн. Үүний дагуу мэдээллийн аюулгүй байдлын зөвлөл, Дата центр болон холбогдох байгууллагуудад саналыг нэгтгэж хүргүүлснээр Мэдээлллийн аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж ирүүлсэн юм. Ингэснээр цахим системд өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Системд өөрчлөлт хийсний дараа өргөдөл хүлээн авах хугацааг мэдэгдэнэ.

а

-Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүд үйлчилгээний хураамжаа төлсөн бол яах вэ.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж, байгууллагууд нэг хоногийн өмнө зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах үйлчилгээний хураамж 250 мянган төгрөгийг Төрийн санд тушаадаг. Өнөөдрийн байдлаар 220 компани тусгай зөвшөөрөл авахыг хүссэн үйлчилгээний хөлсөө төлсөн байна. Мэдээж өргөдөл хүлээн авах хугацаа хойшилж буй болохоор хураамж авах ч мөн хойшилно. Төлсөн иргэдийн хураамж өргөдөл хүлээн авах хугацаа зарлагдтал хүчинтэй хэвээр байна. Мөн хүсэлт гаргаад хураамжаа эргүүлж авах боломжтой.

а

-Хайгуулын зөвшөөрөл олгох өргөдөл хүлээн авах хугацааг гэнэт хойшлуулсан нь Засгийн газар хийгдэж магадгүй бүтцийн өөрчлөлттэй холбоотой гэсэн мэдээлэлт байна.

-Засгийн газартай ямар ч холбоогүй. Өнгөрсөн туршилтын хугацаанд санал хүсэлтээ ирүүлсэн иргэд, аж ахуй нэгжүүд хойшлуулж байгаа шалтгааныг мэдэж байгаа байх. Манайхаас хайгуулын зөвшөөрөл хүсэх өргөдлийг хүлээн авах ажиллагааг цахимаар зохион байгуулах ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Нийт газар нутгийн 13 орчим хувьд шинээр тусгай зөвшөөрөл олголт хийгдэж байгаа учраас ачаалал үүсэх магадлалтай болохоор зохион байгуулалтын өндөр түвшинд хийхийн тулд системд өөрчлөлт оруулж, өргөдөл хүлээн авах хугацааг хойшлууллаа.

а

Б.Бэхи

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oojo:
7honogt deed bolovsrol ezem*el...
2014-09-23
dorj:
unheer ih mungu ugaasan bainalee
2014-09-23
zochin:
hereg hiisen luivar hulgai hiicheed dandaa hevleliin hural hiihee bolimoor baina hulgaich hun bi hulgai hiigeegeuil gedeg um bainalee uuniig shuuh meddeg umaa
2014-09-23
хэцуу байна шуу:
энэ дарга хуухэн маань ядаж ганц хоер чулууны нэр мэддэг л байх даа, хеерхий. яана даа яана
2014-09-23
иргэн:
с.эрдэнэтэй *даж явсаар албан тушаалд хүрсэн,зөвхөн тмс төгссөн оёдолчин мэргэжилтэй авгай ш дээ.гадаадад 7хоног явж ирсэнээ дээд сургууль төгссөн гэж шаадаг гэж байгаа.дипломыг худалдаж авч болдог болсон цаг үе гэж.ийм л юмнууд ан-ын засгаар дүүрэн болохоор яаж улс хөгжих вэ дээ.
2014-09-23
zochin:
bulxai luivraa xiix geed ta nar baix shig bna.ene ajliig nuraaval ta nariig tenger nirgen shuu.bird chutguruud min.
2014-09-23