Шерил Коул хуримаа хийнэ

img

Британийн нэрт дуучин Шерил Коул ирэх сард хуримаа хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь хөлбөмбөгчин Эшли Коултай гэрлэж байсан ч 2012 оны эхээр салцгаасан билээ.  Дуучин бүсгүй нөхрөөсөө салсаныхаа дараа найруулагч Жан Бернардтай үерхэх болсон юм. Тэгвэл хосыг өнгөрсөн амралтын өдрөөр Лаг Вегас хотноо нууцаар сүй тавьцгаасан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Лондон хотын “Chelsea” ресторанд зохион байгууллагдсан “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковеллын 54 насны төрсөн өдрийн баярт хүрэлцэн ирэхдээ хос бөгж зүүсэн байжээ.

1

Британийн хэвлэлүүдийн мэдээлсэнээр тэдний зүүсэн бөгж нь хуримынх байснаас гадна өнгөрсөн баасан гаригт сүйт залуу Парисаас 550 мянган ам.доллароор хуримын бөгж худалдаж авсан гэв. Шерил Коулын хэвлэлийн төлөөлөгч “Хосууд энэ сарын 21-нд сүй тавьцгаасан. Тэд тун удахгүй хуримаа хийнэ. Тэд хүүхэдтэй болохыг маш их хүсч байгаа” гэж ярьжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дандий:
одоо зүгээр л шэрил болсон шүү дээ. өмнө нь челсигийн хамгаалагч эшли коулын эхнэр байхдаа түүний овогоор шэрил коул гэж нэрлэгдэж явлаа. хөөрхий зовлон үзсэн бүсгүй гэнэ лээ.
2014-09-23