Хатан хаан Саймон Коуэллд баяр хүргэв
Их Британийн хатан хаан II Элизабет “X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Коуэллд төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Саймон өчигдөр 54 нас хүрсэн юм. Хатан хаан “Эрхэм Саймон Коуэлл танд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Британийн урлагийг хөгжүүлөхийн тулд авъяас, чадвараа харамгүй хайрлаж буй танд баярлалаа. Төрсөн өдрөө гайхалтай сайхан тэмдэглээрэй” хэмээн бичсэн захиа илгээсэн байна. Мөн хатан хаан төрсөн өдрийн бэлэг хэмээж уран зургаа бэлэглэжээ.
1
Энэхүү мэндчилгээний дараа Саймон “Баярлалаа. Би өөрийгөө Британийн нөлөө бүхий эрхэм гэдгээ өнөөдөр л мэдлээ. Би амьдралдаа анх удаа ингэтлээ баярлаж үзлээ. Би энэ жил хүүтэй болсон бас эрхэмсэг хатан хаанаас хүртэл бэлэг авлаа” гэж жиргэжээ.
Саймонд “Америкийн шүтээн” шоунд хамт ажиллаж байсан дуучин Паула Абдул, Рэнди Жексон нар баяр хүргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ