Ассад Обамаг буруутгав

img

АНУ болон Арабын орнууд хамтарч өчигдөр 8.00 цагаас эхэлж  Сири улсын хойд хэсэгт хяналтаа тогтоосон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хуаран руу агаараас цохилт өгч эхэлсэн юм. АНУ-ын тагнуулын мэдээгээр тус улсад 1000 гаруй хэт даврагч байгаа гэжээ. Агаарын довтолгоонд бөмбөгчдөгч онгоц, сөнөөгч онгоц, “Томагавк” хэмээх пуужинг ашиглаж байгаа гэнэ. Энэхүү довтолгоо нь Ерөнхийлөгч Барак Обамагийн Сири, Ирак дахь “Халифын вант улс” бүлэглэлийг устгах ажиллагааны эхний алхам хэмээн Цагаан ордноос мэдээлжээ. АНУ өнгөрсөн наймдугаар сараас хойш Иракт явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд 190 удаа агаараас довтолж, 500 гаруй алан хядагчийг устгасан байна.  Хэт даврагчид өнгөрсөн сард АНУ-ын хоёр иргэн, Британийн нэг иргэний амийг хөнөөсөний дараа Обама Сирид хяналтаа тогтоохыг завдаж буй дээрх бүлэглэлтэй дайн зарлаж буйгаа мэдэгдсэн бидээ.

6

10-аад орны нисэх хүчин хамтарч буй дээрх цэргийн ажиллагааны дараа Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад АНУ-ын Ерөнхийлөгчийг буруутгаж, хэт даврагчдын эсрэг хэрэглэж буй зэвсгүүд энгийн иргэдэд нь хэтэрхий аюултай гэж шүүмжилжээ. Тэрбээр “Обамагийн агаараас өгч төлөвлөгөө бодит байдалтайгаа зөрчилдөж байна. АНУ-ын нисгэгчид энгийн иргэд рүү галладж байна” хэмээсэн байна. Мөн НҮБ-ын дарга Бан Ги Мүн Сирийн Ерөнхийлөгчтэй адилхан бодолтойгоо илэрхийлж, АНУ-ын Батлан хамгаалах яамыг Аюулгүй зөвлөлд Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй тайлагнахыг шаарджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ