Шакира: Би Жерар Пикетэй учирч, хүүхдийг нь төрүүлсэндээ баярладаг
Дуучин Шакирагийн Британийн “www.dailymail.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.
6
-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?
-Би хүүгээ төрүүлсэнийхээ дараагаас хэвлэл мэдээллийнхнээс их зугтаадаг болсон. Ер нь ярилцлага өгөх их дургүй болсон. Тэгэхдээ шинэ уран бүтээл, шинэ тоглолт зэргээс болоод л ярилцлага өгөх болдог. Нэг сонирхолтой зүйлийг ярих уу. Би Америкийн урлагийн тайзан дээр дуучин Шакира гэж хэлүүлээд бараг 15 жил өнгөрч. Би энэ хугацаанд телевиз, сонин, радио, сэтгүүлд 5000 гаруй удаа товчхон, бүрэн хэмжээний ярилцлага өгсөн гэдгээ мэдээд их гайхсан шүү. Хөөх ийм их гэж үү. “Одоо хангалттай Шакира, ярилцлага өгөхөө боль. Чамаас уншигчид аль хэдийнэ уйдаж. Бараг 10 жилийн өмнөөс уншигчид чамаас залхжээ. Зүгээр л дуугаа дуул” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.
6
-Та өөрийгөө ийм их ярилцлага өгсөн гэдгээ хэзээ, хэрхэн мэдсэн вэ. Тэгээд та ярилцлага өгсөн газар бүрээсээ архив авч үлддэг хэрэг үү?
-Их сайн судалгаа явуулсан. Хүүгээ тээж байхдаа судалгаа явуулж, таньдаг сэтгүүлчдээсээ тусламж гуйсан.
6
-Тэгвэл аль телевиз, сонин, радио, сэтгүүлд хамгийн олон удаа ярилцлага өгөв. Мэдээж хэрэг та судалгаа явуулсан юм чинь энэ бүхний тухай хангалттай мэдээлэлтэй байгаа гэж бодож байна?
-Хаана, хэзээ, хэдэн удаа ярилцлага өгснөө мэдэхгүй байна. Үнэндээ ярилцлагынхаа тоог л харсан болохоос, хаана аль сэтгүүл, сонинд ярилцлага хэдэн удаа өгсөнөө хараагүй. Би “Vogue” сэтгүүлд 10 жилийн хугацаанд 20 гаруй удаа нүүр хуудсыг чимж байсан. Бас “ELLE” сэтгүүлд 11 удаа ярилцлага өгч, хавтасыг чимж байснаа санаж байна. Яагаад энэ бүхнийг мартаагүй юм бэ гэвэл. Өнгөрсөн жил би энэ хоёр сэтгүүлтэй хамтарч, тоглолт зохион байгуулж байсан юм. Тэгээд л мэдсэн хэрэг. Намайг 70 нас хүрсэн эмээ болсон ч энэ хоёр сэтгүүл тоож, хавтсаа чимэх санал тавибал шууд зөвшөөрөх болно.
5
-Та өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж хэлэх үү эсвэл сайн уран бүтээлч гэх үү?
-Өөрийгөө сайн эзэгтэй гэж хэлэхгүй ээ. Миний ээж л сайн эзэгтэй байсан юм. Би бас өөрийгөө гайхалтай сайн уран бүтээлч гэж шууд хэлж чадахгүй. Сайн уран бүтээлч эсэхийг фэнүүдээс минь асуу. Харин сайн эзэгтэй гэдгийг минь сүйт залуугаас минь асуух хэрэгтэй.
6
-Амлаж байна. Таны сүйт залуугаас маргааш ярилцлага авч чадахгүй ч гэлээ дараа тааралдахаараа “Шакира сайн эзэгтэй юу” гэж асуух болно. Та зөвшөөрч байгаа биз дээ?
-Сэтгүүлч та нарт ер нь бидний зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм уу. Та нарт ер бидний хувийн амьдрал, тэр тусмаа угаалгын өрөө, унтлагын өрөөнд болж буй асуудал анхаарлыг чинь татдаг байхаа. /Инээв/
6
-Дуучид хүртэл клип, тоглолтоо олон хүнд хүргэхийн тулд нүцгэлж, зарим хэсэг нь хэлээ гаргаж, өгзөгөө хүртэл гайхуулж байгаа. Үнэндээ сэтгүүлчдийн мэдэхийг хүсдэг асуудал, дуучдын нүцгэлэх хоёр нэг утгатай бус уу. Санал нэгдэх байхаа?
-Хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Энэ асуултын хариултыг Ертөнцийн эзэн хүртэл мэдэхгүй байх. /Инээв/
6
-Уран бүтээлч хүнтэй уулзаж буй учир уран бүтээлийн талаар асуухгүй өнгөрөх нь тэнэг хэрэг. Та хамгийн сүүлд Рианнатай “Can't Remember to Forget You” гэх дууг хамтарч дуулсан. Энэ гал цогтой бүсгүйн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Рианна бол яг л чинжүү шиг бүсгүй. Би энэ бүсгүйд хайртай. Би “Can't Remember to Forget You” гэх дууг анх сонсоод л Рианнагийн дуу хоолой чихэнд минь сонсогдож, “Тиймээ энэ дууг Рианнатай дуулах хэрэгтэй юм байна” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Тэгээд л студиэс гарсаныхаа дараа Рианнатай утсаар ярьж, хамтарч дуулах талаар хэлж дуусаагүй байхад тэр шууд л зөвшөөрсөн. Тэр миний саналыг хүлээн зөвшөөрч, өөр нэг уран бүтээлчийн саналаас татгалзсан гэсэн. Энэ уран бүтээлийн дараа бидний нөхөрлөл улам бат болсон гэхэд хилсдэхгүй.
7
-Яагаад чинжүү гэж?
-Уучлаарай гэнэт тулгамдаад, өөр хүчтэй халуун зүйлийг санасангүй. Тэгээд л чинжүү гэчихсэн юм. /Инээв/
7
-“Шакира дуу хулгайлсан”, “Шакира нэр хүндээ ашиглаж, нэрд гараагүй уран бүтээлчийн уран бүтээлийг санаатайгаар хулгайлав” гэх дуулиан нэг хэсэг хэвлэлээр тараад байсан. Энэ хэрэг юу болж байна даа. Та буруутай болсон уу эсвэл буруугүй юу?
-Миний нэр хүндэд халдах гэсэн арга байх. Би дуу хулгайлаагүй гэсэн бол хулгайлаагүй л гэсэн үг. Миний нэр хүндэд халдсан хүмүүст зүгээр л мөнгө хэрэгтэй гэдгийг ойлгосон.
7
-Та хөлбөмбөгчин сүйт залуутай болсоноосоо хойш 2010 онд “Waka Waka”, 2014 онд “La La La” дууг хөлбөмбөгийн фанатуудад зориулж дуу гаргасан Тэгвэл 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж дуу гаргах төлөвлөгөөтэй байгаа юу. Ер нь ДАШТ-д зориулж дуу гарахаар шийдсэн юм бэ?
-Жерар Пикег намайг хөлбөмбөгөнд дуртай болгосон. Тэгэхдээ миний уран бүтээл түүнтэй ямар ч хамааралгүй. Яагаад болохгүй гэж 2018 онд ч би хөлбөмбөгийн фанатуудад зориулж гайхалтай уран бүтээл гаргах болно. Би Жерар Пикетэй учирч, хүүхдийг нь төрүүлсэндээ баярладаг.
7
-Таныг “La La La” дуундаа дэлхийн алдартай хөлбөмбөгчдийг тоглуулсан ч ганц доллар ч төлөөгүй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тиймээ. Миний энэ клипэнд маш олон хөлбөмбөгч тоглосон. Тэд энх тайвны төлөө нэгдсэн учир миний уран бүтээлд ямар ч төлбөргүй тоглохыг зөвшөөрсөн.
7
-Энэ клипэнд таны хүү Милан хүртэл тоглосон. Ирээдүйд Милан аав шигээ хөлбөмбөгчин болох болов уу?
-Магадгүй л юм. Хүү минь гэдсэнд байхдаа л их хөдөлгөөнтэй байсан. Тиймээс Шакирагийн хүү Бэкхэм, Месси, Наймер шиг агуу хөлбөмбөгчин болохыг үгүйсгэхгүй. Бидний хойч үед мэргэжлээ бага байхдаа сонгох боломж байна. Тэдэнд бүх зүйл нээлттэй.
8
-Та сүйт залуугаасаа 11 насаар эгч. Заримдаа насны зөрүү та хоёр харилцаанд сөргөөр нөлөөдөг үү?
-Мэдээж хэрэг. Эмэгтэй хүн өөрөөсөө дүү хүнтэй учирч, хүүхдийг нь төрүүлнэ гэдэг том хэрэг.
7
-Та хоёр хэзээ албан ёсоор гэрлэх юм?
-Заавал хуримын ордонд орж батлуулсан хосыг эхнэр нөхөр гэж хэлдэг юм бол би энэ амьдралдаа эхнэр гэж хэлүүлэхгүй бололтой?
8
-Яагаад?
-Бид анхныхаа болзооныхоо үеэр л хуримаа хийхгүй гэж тохиролцсон.
7
-Өнөөдрийн ярилцлагын эхний хариултад “Уншигчид надаас уйдсан” гэсэн. Миний бодлоор энэ ярилцлагыг уншсан ямар ч хүн уйдахгүй гэж найдаж байна. Би энэ яриаг хачиргүй, маяггүй ярилцлага гэж нэрлэх болно?
-Би тун удахгүй Лондонд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тиймээс Лондонгийн уншигчид өчигдрөөр минь үнэлэхгүй, өнөөдрөөр минь дүгнэх байх гэсэн үүднээс ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.
7
-Сүүлийн асуулт. Таныг хоёр дахь хүүхдээ тээж байгаа гээд байсан. Өнөөдөр өмссөн цамц чинь сул учир сайн мэдэгдэхгүй байна?
-Би жирэмсэн биш. Тэгэхдээ дахин хүүхэдтэй болохыг маш их хүсч, мөрөөдөж байна.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ