Путинд хэзээ ч итгэхгүй
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “NBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хэзээ ч итгэхгүй, амлалтад нь хууртахгүй хэмээн ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээр “Би Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Оросын үнэн царайг мэдэж авсан. Өмнө нь бизнесмэн Порошенко байхад Орос бол миний хувь найрсаг ах, зах зээлийн хувьд чөлөөтэй орон байсан. Намайг өдий зэрэгтэй бизнест хөлөө олоход минь Оросын ард түмэн тусалж, үнэнч худалдан авагчид минь байсныг үгүйсгэхгүй. Харин Ерөнхийлөгч болсны дараа тус улсын иргэд, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь яг л мөс шиг хүйтэн гэдгийг мэдсэн. Үнэндээ Путиний шунал хэзээ ч дарагдахгүй. Тэр Украины нийслэл Киев хотын төвд Оросын төрийн далбааг мандуулахыг маш их хүсч байгаа. Би өнгөрсөн долоо хоногт энэ эрхэмтэй хоёр удаа утсаар ярьсан. Тэрбээр зүүн хязгаарын мужид амьдарч буй Украин иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн ч би татгалзсан. Мэдээж хэрэг Путиний хэлж буй шиг зүгээр нэг хүмүүнлэгийн тусламж гэж бодохгүй байна” гэж ярьжээ.
6
Энэхүү ярилцлагын дараагаар Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүнийг буруушааж, АНУ-ын Засгийн газрын тушаалаар Порошенког ийнхүү ярьсан гэсэн байна.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ