Ханхүү нарыг доромжилсон этгээдүүдийг баривчилжээ

img

Лондон хотын цагдаа нар Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, Харриг олон нийтийн сүлжээгээр гутаан доромжилж, твиттер, фэйсбүүк, инстаграм зэргийг нь хакердахыг завдсан бүлэг этгээдийг амжилттай илрүүлж баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Лондон хотын цагдаагийн дарга Жексон Борис “Баригдсан этгээдүүд 15-20 насныхан. Тэд баригдах үедээ тавуулаа байсан ч нэг нь цагдаа нарын хяналтгүйгээс болж зугтсан. Баригдсан этгээдүүд угсаа залгамжлах ханхүү нарын нэр хүндэд халдаж, твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэгт нь хориотой зүйл байршуулсан” гэжээ.

Тэдний шүүх хурал энэ сарын 29-нд болох гэнэ. Тэд хэргээ хүлээвэл хамгийн багадаа 2-3 сар хоригдох магадлалтай гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ