Канцлер Януковичтой уулзана

img

Германы Канцлер Ангела Маркель ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар тус улсад 10 цагийн хугацаатай ажлын айлчлал хийхээр болсон гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.Энэхүү айлчлалын хүрээнд Орос-Германы удирдлагууд Ирак, Сири, Украины дотоодын хямралын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн байна. Тус айлчлалын үеэр Украины талаас Ерөнхий сайд Арсений Яценюк оролцох болно гэж Төрийн Думын хэвлэлийн албанаас мэдээлэв.

7

Канцлер айчлалынхаа хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард эх орноосоо зугтааж, Оросын Сочи хотноо амьдарч буй Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичтой уулзах гэнэ. Маркель “Би Януковичтой уулзаж, ямар бодолтой байгааг нь мэдэхийг хүсч байна. Тэр улсдаа хайртай юу, аминдаа хайртай юу гэдгийг нь ч мэдэхийг хүсч байна” гэж хэлжээ. Энэ онд Канцлер Орос улсад хоёр удаа айлчлал хийсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд тавдугаар сард Москвад айлчилж, Украин-Оросын төлөөлчдийг анх удаа хэлэлцээрийн ширээний ард суулгасан билээ.

 7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ