Хэт даврагчид тун удахгүй бууж өгнө
АНУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ сардаа багтааж бууж өгнө гэв. Энэ долоо хоногийн эхээр АНУ болон Арабын 10 орон хэт даврагчдын эсрэг нэгдэж, Сири болон Иракт агаараас цохилт өгч эхлээд буй.
6
Тэгвэл энэхүү цэргийн ажиллагааны хүрээнд хэт даврагчдын 100 гаруй хуаранг сөнөөж, 500 гаруй алан хядагчийг устгасан гэжээ. Мөн хэд хэдэн цэргийн зориулалттай машиныг дэлбэлж, аюулгүй болгосон гэж Пентагоны тэргүүн Чак Хейгл “AFP” агентлаг ярьжээ.
6
Тэрбээр “Хэт даврагчдын хүч суларсан байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хүсэлтээр ирэх долоо хоногт Британи, Германы тусгай нисэх хүчин “Халифын вант улс”-ын эсрэг нэгдэж, цохилт өгөхөөр болсон. Мөн Иракийн арми хэт даврагчдад эзлэгдсэн Багдадын хойд хэсэгт байрлах газрын тосны ордоо эргүүлэн авсан. Олон улсын үзэж буйгаар хэт даврагчид энэ сардаа багтааж, бууж өгөх болно” гэж хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ