АНУ Газын зурваст хандив өргөв

img

Өнгөрсөн сард Израйль, Палестин, хэт даврагч “Хамас” бүлэглэл Газын зурваст харилцан гал нээсэн мөргөлдөөнөө зогсоож, тодорхойгүй хугацаагаар гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан билээ. Тэгвэл Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас өчигдөр олон улсаас Газын зурваст тусламж үзүүлэхийг хүссэн байна.

Өнгөрсөн сарын 7-нд эхэлсэн зөрчилдөөний улмаас Палестиний 2009 иргэн, Израйлийн 67, “Хамас” бүлэглэлийн 90 гаруй дайчин амиа алдсан байна. Тэгвэл энэхүү саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч, 2.5 сая ам.долларыг Газын зурваст буцалтгүй тусламжаар илгээхээр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Обама дээрх тусламжаар эхний ээлжинд эмнэлэг, түргэн тусламжийн барилгыг сэргэн засварлахад хэрэглэхийг хүсчээ.

Мөн Ерөнхийлөгч Британи, Франц, Герман, Австралийн удирдлагуудад хандаж, Газын зурваст тусламж илгээхийг уриалжээ. НҮБ-аас Газын зурваст нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж илгээхээр болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ