Францын иргэнийг цаазлахаа мэдэгдэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Франц улсын иргэн 55 настай Херве Гоурдел гэгчийг цаазлахаа мэдэгдэж, АНУ, Францын Засгийн газарт хандаж видео бичлэг илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг видео бичлэгт Херве Гоурдел “Намайг авраач. Агаараас өгч буй цохилтоо зогсоохыг хүсч байна” гэж хэлж буйгаар бичигджээ. Францын иргэнийг цаазлахаа мэдэгдсэн хэт даврагч “Агаараас өгч буй цохилтоо цуцлахгүй бол ирэх долоо хоногоос барьцаанд байгаа АНУ, Британи улсын иргэдийг хүйс тэмтрэх болно. Биднийг басамжлах хэрэггүй. Тэдний амь бидний хувьд юу ч биш” хэмээжээ.
7
Францын талаас мэдээлсэнээр Херве Гоурдел Алжир улсад жуулчилж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан гэв. Дээрх видео бичлэгийн дараа Обама хэт даврагчдын сүрдүүлгээс айхгүй гэдгээ мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хэт даврагчид эхэлж Франц улсыг үл хүндэтгэж, иргэнийг минь цаазлахаа мэдэгдлээ. Бид зүгээр суухгүй гэдгээ мэдэгдэж байна. Хэт даврагчид өмнө нь АНУ, Британийн иргэдийн цаазалж олон хүнийг айдаст автуулсан. Та бүхэнд Франц улс боломж олгохгүй гэдгээ мэдэгдье. Та нар тун удахгүй төгсгөлтэйгээ нүүр тулах болно” гэсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ