“Хамас” бүлэглэл банкинд бөмбөг дэлбэлжээ
Палестиний хэт даврагч “Хамас” бүлэглэл нийслэл Рамаллад байрлах “West Bank”-ний байрыг дэлбэлж, халдлага зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр банкны 10 гаруй ажилтан амиа алдаж, 20 гаруй хүн гэмтжээ. Энэхүү халдлагыг “Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Жабри зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, “Палестиний газар нутагт барууны өнгө аяс оруулахыг эсэргүүцэж байна. Тун удахгүй нийслэл хотод байрлах Европын орнуудын элчин сайдын яамдыг дэлбэлж, эх газраа чөлөөлөх болно. Барууны орнууд тэр тусмаа АНУ бол мөнхийн эзлэн түрэмгийлэх бодлого явуулахыг санаархдаг” гэж хэлжээ.
6
Тус улсын Цагдаагийн дарга Мартин Вондрашек “Энэхүү халдлагыг урьдчилан сайтар бэлдсэн. Мөрдлөгөөр тэсрэх бөмбөгийг банкны хүлээлгийн танхимын сандал дор болон эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд байрлуулсан байсан. Халдлага 12.30 минутад гарсан учир банкны ажилчид олноороо хохирсон” гэж ярьсан байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ