Ховордсон амьтдад хүзүүвч зүүхийг уриалав

img

Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцож, илтгэл тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр цаг уур болон хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирч, амиа алдаж буй ховордсон амьтдад анхаарлаа хандуулахыг олон улсад уриалжээ.

5

Каприо “Миний зүрх урагдаж байна. Та нар мэдэх үү. Цагаан баавгай одоо хэд байгаа гэдгийг. Энэ сайхан амьтан 100 ч хүрэхгүй байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд анчдаас болж 200 гаруй цагаан баавгай амиа алдаж, байгалийн өөрчлөлтөөс болж 50 гаруй цагаан баавгай хорвоог орхисон. Амьтад яагаад хорогдоод байна. Үнэндээ бид тэднийг алж, арьсаар нь гутал, малгай хийж өмсч буй учир тэд ховордож байна. Миний бодлоор цагаан баавгай гэлтгүй цагаан үнэг, ирвэс, бар, цагаан бар, шилүүс зэрэг ховордож буй амьтдад хүзүүвч зүүж, цаг мөч бүрт анхаарлаа хандуулах хэрэгтэй. НҮБ болон олон улсын байгууллагууд өмнө нь ховордсон амьтдад байршил тогтоогч зүүж байсан. Тэгэхдээ дан ганц тэдний байршлыг мэдэж байна гэдэг дутагдалтай. Хүзүүвчийн тусламжтай бид тэднийг юу хийж байгааг мэдэхээс гадна анчдаас хүртэл хамгаалах боломжтой” гэсэн байна.

5

Энэхүү саналыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэмжиж, жүжигчин залуугийн дэвшүүлсэн саналаар хурал зохион байгуулахаа амлажээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ