Хатан хаан Камероныг зэмлэв

img

Их Британийн хатан хаан II Элизабет Ерөнхий сайд Дэвид Камероныг Букингем ордондоо хүлээн авч, олон улсын асуудлаар байр сууриа солилцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатан хаан анх удаагаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар өөрийн байр сууриа хүргэж, хэт даврагчдын гарт амиа алдсан Британийн иргэн Дэвид Хэйнсийг аврахын тулд Ерөнхий сайдаа юу ч хийгээгүй хэмээн зэмлэж, буруутгасан байна. Тэдний уулзалт хаалттай болсон бөгөөд гэрчүүдийн мэдээлсэнээр “Хатан хаан Камероныг загнаж, Иракийн ард түмнийг хамгаалахаас гадна барьцаанд байгаа иргэдээ эсэн мэнд аврахын тулд хэт даврагчидтай хэлэлцээр хийхийг тушаасан” гэжээ.

5

Британи улс АНУ-ын явуулж буй цэргийн ажиллагааг дэмжсэний дараа Дэвид Хэйнс амиа алдсан юм. Мөн хэт даврагч охин Камероны гэр бүлийг хөнөөх болно хэмээн сүрдүүлж, Иракийг тайван орхихыг сануулсан билээ. Хэт даврагчдын толгойлогч Абу Бакр Аль Багдади өнгөрсөн долоо хоногт Обама, Камерон хоёрыг дайснаа хэмээн мэдэгдсэн юм.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өмнөх тэнэгт:
харин чи бүүр юугаа мэдэхэв дээ гэж.........
2014-09-25
kkkkk:
hatan haan yugaa medhev dee
2014-09-25