Д.Эрдэнэбаатар: Боомтын захиргаа мөнгөнд улайрч байна

img

Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлдвэрчний хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд тус буудалд Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд нэлээн асуудал үүсээд байгаа төдийгүй ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа тухай мэдээлэв. Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлдвэрчний хорооны дарга Д.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодруулав.

а

-Нисэх буудал дээр боомт байгуулагдснаар нэлээн зөрчил гарч байна гэлээ.

-Боомтын тодорхойлолт Олон улсын нисэх буудал гэдэгтэй зөрчилдөж байна. Энэ хуулинд нисэх буудал гэдэг нэр томъёо нэг ч тусгагдаагүй, үйл ажиллагаагаа яаж зохицуулах талаар хуулинд оруулаагүй улмаас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудал үүсээд байгаа юм. Тухайлбал, Хилийн боомтын тухай Монгол Улсын хуулийн 15.2-т “Боомтод нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, зорчигч тээврийн хэрэгслийг барьцаалах, гоц халдварт өвчин тархах зэрэг онцгой нөхцөл үүссэн үед боомтыг хил хамгаалах байгууллага хамгаалалтад авч, холбогдох байгууллагатай хамтран тусгай дэглэм тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан байна. Гэтэл Чингис хаан нисэх онгоцны буудалд ийм асуудал гарахад Иргэний нисэхийн хууль болон Олон улсын стандартад заасны дагуу онцгой байдлын журмаар зохион байгуулсаар ирсэн. Гэрээний дагуу явагддаг энэ зүйлийг хил хамгаалах байгууллага дангаар хариуцна гэдэг боломжгүй асуудал. Мөн хилийн боомтын захиргаа Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааны шаардлагыг үзүүлж чадахгүйгээс иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал зохих түвшинд хангагдахгүй байдалд хүрч байна. Цаашид үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл ч дагуулж болзошгүй.

а

-Тэгэхээр хуулинд нисэх буудлын үйл ажиллагаа огт тусгагдаагүй гэсэн үг үү?

-Тиймээ. Ганц үг ч байхгүй. Мэргэжлийн байгууллагын санал хүсэлтийг авалгүй хууль гаргасан. Агаарын боомт, хилийн боомт гэдэг бол тусдаа ойлголт. Гэтэл энэ хоёрыг нийлүүлэхдээ нэгийг орхигдуулан хууль гаргаснаар өнөөдрийн маргаан үүсээд байна. Хилийн боомтын тухай хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр Боомтын нэгдсэн захиргааны дарга н.Гүндалайгийн тогтоолоор өнгөрөгч долоодугаар сарын 3-нд Чингис хаан олон улсын агаарын замын боомтод мөрдөх журам батлагдсан. Үүнийг нийт ажилчдыг дагаж мөрдөхийг шаардаж байна. Журмын дагуу нисэх буудлын хамгаалалтыг татан буулгаж, цоож, түлхүүр, лацыг хүлээлгэж өг гэсэн. Уг нь үүнийг нисэх буудлын хамгаалалтын алба хариуцдаг. Энэ мэтчилэн нисэх буудлын 600 гаруй ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа юм. 

а

-Нисэх буудлын татвар орлогыг боомтын захиргаанд төвлөрүүл гэсэн гэж байна.

-Нисэх буудлын ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг хөлгийн буулт, хөөрөлтийн орлого, татваргүй барааны орлого, зорчигчийн такс зэргээр санхүүжүүлдэг. Гэтэл боомтын захиргаа орлогыг өөр дээрээ төвлөрүүл гэсэн шаардлага тавьсан. Бид энэ талаар иргэний нисэхийн системийн бүх байгууллага, хороодтой хамтарч ЗГ-т шаардлага хүргүүлсэн. Нэг сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч хариу ирээгүй  байна. Мөн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байгууллагуудыг сарын түрээсээ тодорхой дансанд тушаахыг боомтын захиргаанаас шаардсан. Зөвхөн нисэх буудлын тусгай бүсэд нэвтэрдэг хүмүүст бай ёстой нэвтрэх үнэмлэхийг дотоод ажилчдад 3000 төгрөг, бусад хүмүүст 30 мянган төгрөгөөр ямар ч шаардлага тавилгүй худалдаж байгаа. Боомтын захиргаа хэт мөнгөний хойноос улайрч, бизнесийн зорилготойгоор үйл ажиллагаа явуулан хууль журмаа зөрчин ажиллаж байна.  Ийм учраас бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

geck:
ikao gej olon ulsiin baiguullaga baidag um gunbalai guai ta ehnees tus baiguullagad olon ulsiin nislegiin ayulgui baidliig bi hariutsana geed amalchikh !!!
2014-09-26
ynemlex:
ynemlex zardag n tunbalai yum boljee.
2014-09-26
qwerty:
гүнбалай тэгнээ тэгн.
2014-09-26
нэр нь:
гүнбалай шүү дээ
2014-09-26
ochoa:
гүнбалайтаж байна даа.
2014-09-25
dijee:
yu ni buruu gej.udr zorgooroo abirlahig ni hyzgaarlaad irehleer booj vheh geed bn uu
2014-09-25
boliochee:
gundalai chadahgui eeeeee. neg yum hiih gej bugdiig ni bujignuulaad hayadag. bujignuulahiig shinechlel gehgui sh dee.t1 uudee
2014-09-25