Ашраф Гани Ахмадзай: Би шударга байхыг эрхэмлэдэг нэгэн
Хэдхэн хоногийн өмнө Афганистан шинэ Ерөнхийлөгчөө сонгосон билээ. Энэ удаагийн сонгуульд “Үндэсний төв” намаас нэр дэвшсэн Ашраф Гани Ахмадзай ялалт байгуулсан. Тэрбээр өчигдөр “ВВС” агентлагт ярилцлага өгчээ.
1
-Афганистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргье. Таны хувьд сонгуульд ялалт байгууллаа гэх мэдээг хүлээн авсаныхаа дараа хэсэг хугацаанд ганцаараа байхыг хүссэн гэж сонссон?
-Бусад хүмүүс ялалт байгууллаа, сугалаанд хожлоо гэвэл хамгийн эхэнд орилох, баярлах, инээх зэрэг сэтгэл хөдлөл гаргадаг байх. Үнэндээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш олон асуудал дунд болж өнгөрсөн. Сонгууль болох өдөр сөрөг хүчин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, иргэдийн санал хураалтад нөлөөлөхийг оролдож байсан. Мөн 50 гаруй саналын хайрцаг сураггүй алга болсон. Өнөөг хүртэл мөрдөгчид энэ хэрэг явдлын улмаас хэдэн сонгогчийн санал хүчингүй болсон гэдгийг мэдэж чадахгүй байна. Энэ мэт асуудлаас гадна өнгөрсөн сарын эхээр надтай сонгуульд хамт өрсөлдсөн Абдулла Абдулла хүртэл өөрийгөө сонгуульд ялалт байгуулсан гэж мэдэгдсэн. Үнэндээ ийм үед Ерөнхийлөгчөөр сонгогдож, ард түмнийхээ итгэлийн олно гэдэг асуудалтай. Тиймээс л өөрийгөө сонгуульд яллаа гэх мэдээг хүлээн аваад баярлахаас илүү энэ бүх асуудлын тухай эхэлж бодсон байх. Тэгэхдээ Афганистаны ард түмэн сонголтоо хийж, намайг Ерөнхийлөгчөөр сонгосонд баярлалаа. Би ард түмнийхээ итгэлийг алдахгүй, ардчилсан Ерөнхийлөгч байх болно.
1
-Абдулла Абдулла сонгуульд ялалт байгууллаа гэх мэдээг аваад яасан вэ?
-Маш их гайхсан. Шууд утсаа шүүрч аваад л сонгуулийн ерөнхий хороог энэ асуудал дээр тайлбар хийхийг шаардаж, ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэн.
1
-Сонгуулийн дүн гарахгүй их удсан. Энэ хугацаанд ямар байв. Хүлээлтийн тухайд?
-Цээжинд мөнхийн түгшүүр. Чанга дуу авай сонсохоор л зүрх минь салганадаг байсан. Ер нь хүлээх хамгийн муухай зүйл. Ерөнхийлөгч болсны дараа зүрх минь амар амгаланг мэдэрсэн.
1
-Та Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамт сонгуульд өрсөлдсөн Абдулла Абдуллад онцгой эрх олгож, Гадаад хэргийн сайдын албыг санал болгосон. Маргааш нь Ерөнхий сайдтай эн тэнцүү эрх мэдлийг олгож, шууд утгаар Афганистаны хоёр дахь Ерөнхийлөгч болгосон гэхэд хилсдэхгүй. Ийм шийдвэр гаргахад хэн нөлөөлөв?
-Хэн ч нөлөөлөөгүй. Би хэлсэн энэ удаагийн сонгууль хэтэрхий асуудалтай, дайсагнасан өнгө аястай болж өнгөрсөн. Бид үнэндээ өрсөлдөгчид бус дайснууд шиг сонгуульд оролцож, хутга шиг хурц үгийг шидэлж, нэг нэгнээсээ илүү гарахын тулд бүхнийг хийсэн. Сонгууль болохоос өмнө л Абдулла Абдулла намайг хурцалж байсан. Энэ эрхэм ялалт байгуулахад нөлөөлсөн ч байж магад. Тиймээс л би энэ эрхмийг хүндэлж, шударга хатуу чанга зан чанараараа надад болон эх орондоо туслах байх гэсэн үүднээс дээрх шийдвэрийг гаргасан юм. Би ганцаараа энэ улсад бүх боломжийг нээж өгч чадахгүй. Надад агуу зөвлөгч, гайхалтай хамтрагчид хэрэгтэй. Тиймээс л энэ эрхэмд боломж олгохыг хүссэн.
1
-Харин Афганистаны ард түмэн өөр бодолтой байгаа санагдсан. Дүн нь гардаггүй сонгуульд та гэнэт л ялалт байгуулсан. Харин Абдулла Абдуллад Ерөнхий сайдаас илүү эрх мэдлийг олгосон явдлын дараа, энэ удаагийн сонгуульд тохиролцоо орсон гэх цуу яриа гарсан?
-Гэнэт гэж хэлэх бас дутагдалтай. Энэ бүхэнд хэрхэн хариулахаа мэдэгдэхгүй байна. Афганистаны сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын саналын хуудсыг тоолж, ялагчийн нэрийг тодруулсан. Тиймээс энэ удаагийн сонгууль найраа, тохиролцоонд дунд явагдсан гэх яриаг эрс үгүйсгэж байна. Энэ бол худал цуурхал. Нэр хүндэд минь халдах гэсэн башир арга.
1
-Та Афганистаны Ерөнхийлөгч боллоо. Яг одоо ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хамгийн эхэнд Засагт тогтсон хүнд суртал, авилга, хээл хахуулийг үндсээр нь татаж, ард түмнийг минь мөлждөг төрийн байгууллагуудыг цэгцлэх болно. Мэдээж хэрэг энэ асуудлыг цэгцэлж, хэргийн эзэнг олохын тулд Ерөнхийлөгчийн эрх мэдэл дутаж магадгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, сүр хүч хаа хүртэл хүрэхийг мэдэхийг хүсч байна. Одоо хүртэл Засгийн газарт намайг үл хүндэтгэж буй эрхмүүд цөөнгүй бий. Нэгэнт би Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир тэдэнтэй хүсээгүй дайныг эхлүүлэх нь ойлгомжтой. Би авлига авсан хүний гарыг нь тайрч чадахгүй ч гэлээ, хариуцлага тооцож чадна. Намайг Засаг барьж байх үед авлига авсан ямар ч хүнд гишгэх газар үгүй.
1
-Афганистаны Ерөнхийлөгч ямар байх ёстой вэ?
-Афганистан гэлтгүй олон орны Ерөнхийлөгчид шударга, ард түмнээ хүндэлдэг байх хэрэгтэй. Өглөө бүр ард түмэн, мөрийн хөтөлбөрөө санах хэрэгтэй.
1
-Ашраф Гани Ахмадзай гэж хэн бэ?
-Би шударга байхыг эрхэмлэдэг нэгэн.
1
-Та тун удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Ерөнхийлөгч Хамид Харзайтай хэр дотно вэ. Ер нь ирээдүйд энэ эрхмийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх бодол байгаа юу?
-Мэдээж хэрэг. Ерөнхийлөгч Хамид Харзайгийн улс төрийн бодлого, төрийн ёс зүйн миний үед ч байх болно. Энэ эрхэм Афганд олон боломжийг нээж өгсөн.
1
-Ерөнхийлөгч Хамид Харзай өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандаж, дахин тус улсын цэргийг эх орондоо нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдсэн. Та АНУ-тай ямар салбарт хамтран ажиллах бодолтой байна?
-Афганд АНУ-ын тусламж маш их хэрэгтэй. Бид энэ орны тусламжаар Батлан хамгаалах салбартаа шинэ алхам хийхээр төлөвлөж байна. Намайг сонгуульд ялалт байгуулсаны дараа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баяр хүргэж, бүх салбарт туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн ирэх сард Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр орны батлан хамгаалахын салбарын асуудлаар ярилцах төлөвлөгөөтэй байна.
1
-Хамид Харзай “АНУ-ыг эх газарт нь санаархаж байна” хэмээн буруутгадаг. Та энэ асуудалд ямар бодолтой байдаг вэ?
-Тун удахгүй Ерөнхийлөгч Обаматай уулзаж, ямар хүн бэ гэдгийг нь мэдсэнийхээ дараа таны асуултад итгэлтэй хариулья.
1
-Хэрвээ Обама танд туслахыг зөвшөөрвөл, та АНУ-ын цэргийг Афганд байршуулах бодол байна уу?
-Яг одоо тийм, үгүй гэж хариулах боломжгүй байна.
1
-Афганистан дотоодын зөрчил мөргөлдөөнтэй орнуудын тоонд зүй ёсоор бичигддэг. Энэ тухайд?
-Хэдхэн хүн Засгийн эрхийг авч, бүх зүйлийг хувьдаа авахаар ийм зүйл улс оронд тохиолддог.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ