Викториа брэндийн дэлгүүрээ нээв
Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм Лондон хотноо “Victoria Beckham” хэмээх эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүрээ нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү дэлгүүрт Викториагийн зохион бүтээсэн 50 гаруй төрлийн бэлэн хувцас, 20 орчим цүнх, гутал зэрэг багтаж байгаа гэнэ. Дэлгүүрийн нээлтийн арга хэмжээнд Викториагийн гэр бүл, найзууд нь оролцжээ.
1
Нээлтийн үеэр Викториа “Би найман настай байхдаа загвар зохион бүтээгч болж, өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг мөрөөддөг байсан. Миний мөрөөдөл биелсэнд баяртай байна. Энэ дэлгүүрт байгаа цүнх, гутал, хувцас олон охид, эмэгтэйчүүдэд аз жаргал бэлэглээсэй” хэмээн хэлжээ.
Тус дэлгүүрийн эхний худалдан авагчаар жүжигчин Эва Лонгориа тодорчээ. Тэрбээр 1250 мянган ам.доллароор хүрэм худалдаж авсан байна. Жүжигчин бүсгүй өнгөрсөн жил Викториа Бекхэмээр хоёр даашинз хийлгэж байсан бөгөөд “VB” хэмээх брэндийн сурталчилгаанд тоглож байсан юм. Мөн жүжигчин Меган Фокс ирэх жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолдоо өмсөх даашинзаа Викториа Бекхэмийн бүтээлээс сонгохоор болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ