Сирид эрхээ тогтоосон хэт даврагчдыг устгасан гэв
Сирийн нийслэл Дамаскаас холгүй эрхээ тогтоосон Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гол хуарангууд болон 200 гаруй алан хядагчийг устгасан гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Сирийн газар нутагт эзлэн түрэмгийлэх бодлого явуулж буй Иракийн хэт даврагчдыг АНУ болон Арабын орнуудын хамтарсан тусгай хүчин нэг долоо хоногийн хугацаанд агаараас цохилт өгсний эцэст амжилттай устгалаа. Одоо Сири улс хэт даврагчдын хяналтаас гарсан, газар нутгаа эргүүлэн авах, сэргээн босгох ажил л дутуу байна” гэсэн байна.
ө
Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад “АНУ, Арабын тусгай хүчин зөвхөн агаараас цохилт өгч байгаа. Тиймээс тэднийг бүрэн устгасан гэж хэлэхэд учир дутагдалтай. АНУ Сири улсад хяналтаа тогтоосон хэт даврагчдыг бүрэн устгасан гэдгээ батлахын тулд явган ангиа нэвтрүүлэх хэрэгтэй” гэсэн байна.
х
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама маргааш Сирийн Батлан хамгаалахын сайд Дауд Ражихаг Цагаан ордондоо хүлээн авахаар болжээ.
н
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ