Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагсав

img

Өнгөрсөн долоодугаар сард Индонезийн шинэ Ерөнхийлөгчөөр Жакарта хотын захирагч Жоко Видодо сонгогдсон билээ. Видодо Ерөнхийлөгчийн сонгуульд 53.15 хувийн санал авч, ялалт байгуулсан юм. Тэгвэл нийслэл Жакарта хотод 10 мянга гаруй жагсагч Ерөнхийлөгчөө эсэргүүцэж, огцрохыг шаардсан тухай “abcnews.go.com ” мэдээллээ. Жагсагчид Ерөнхийлөгчөө сонгуульд ялалт байгуулахын тулд сонгогчдын саналыг худалдаж авсан, нэр хүндээ өсгөхийн тулд хэвлэл мэдээллийнхэнд мөнгө тараасан хэмээн буруутгажээ.

7

Энэхүү жагсаалыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээсэн генерал асан Прабово Субиантогийн дэмжигчид зохион байгуулсан байна. Харин генерал энэхүү хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж, сонгууль хуулийн дагуу болсон гэж “Indonesian post” сонинд ярьжээ. Ерөнхийлөгч жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн төлөөлтэй уулзахаас татгалзаж, нэн даруй тарахыг шаардсаны дараа жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, 20 гаруй автомашин шатаажээ. Цагдаагийнхан жагсаалын үеэр хүйтэн зэвсэг биедээ авч явсан 100 гаруй хүнийг баривчилсан гэв.

7

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ